UBLife Logo
Спорт

Монголын багийн анхны медалийг С.ЖАМБАЛЖАМЦ авчирлаа

Монголын багийн анхны медалийг С.ЖАМБАЛЖАМЦ авчирлаа

Японы Айчи мужийн Нагоя хотноо болж буй Азийн зуны спортын ХХ наадмын хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын анхны медалийн эзэн тодорлоо.

Засмал замын дугуйн уралдааны эрэгтэйчүүдийн цуваа гараатай ганцаарчилсан цагийн уралдаанд (time trial) манай Сайнбаярын ЖАМБАЛЖАМЦ 42:58.06 амжилтаар хүрэл медаль хүртлээ. Энэ зайд Японы дугуйчин, "Ханжоу-2022" наадмын аварга Шүнсүкэ Имамүра 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртэж, Казахстаны дугуйчин, Дэлхийн залуучуудын аварга Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Азийн наадмын тав дахь алтан медалиа зүүлээ.

Манай С.Жамбалжамц энэ жил 30 настай, Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос" багт уралддаг, Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальтай, "Ханжоу 2022" наадмын хүрэл медальтай (road race), "Tour of Thailand" олон өдрийн уралдаанд нийлбэр дүнгээр түрүүлж байсан, манай шилдэг дугуйчдын нэг билээ.

Манай "төмөр хүлэгтнүүдийн" хувьд Азийн наадмаас хүртсэн тав дахь медаль бөгөөд "Дели-1982" наадмаас Ц.Ганболд мөнгө, "Бээжин-1990" наадмаас Д.Төмөр-Очир хүрэл, Монголын баг мөнгө, "Ханжоу-2022" наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Фото: М.Лхагвасүрэн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...