Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Хархүүгийн Энхмандах мэргэжлийн боксын тав дахь тулаанаа арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хийлээ.
Энэ удаад түүний өрсөлдөгчөөр Америкийн 31 настай боксчин Карлон Жонсон тодорсон юм. Тэрээр мэргэжлийн боксод хоёр тулаан хийхдээ нэг ялагдаж, нэг тэнцээд байв.
Х.Энх-Амар өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авснаар мэргэжлийн боксын тав дахь ялалтаа тунхаглав.
Хархүү гуайнх ам бүл наймуулаа. Таван эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй. Дөрвөн хүү нь боксын спортоор хичээллэдэг бөгөөд Энх-Амар, Энхмандах нар Үндэсний шигшээ багийн тамирчин билээ.
Харин өдгөө 20 настай Билгүүнсайхан өнөө жил дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн. Тэрээр 2014 онд “Олимпын гараа” тэмцээнээс мөнгөн медаль авч боксын замналаа эхлүүлсэн юм.