UBLife Logo
Спорт

Хурц арслан Д.Алтанцоож “Азтай залуус 12-р сар” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн наадамд түрүүллээ

Хурц арслан Д.Алтанцоож “Азтай залуус 12-р сар” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн наадамд түрүүллээ

Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Бөхийн өргөөнөө “Азтай залуус 12-р сар” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болов.

Өнөө жилийн хамгийн сүүлчийн аймаг, цэргийн цолтнуудын наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож найм давж түрүүллээ.

Тэрээр аравдугаар сард улсын цолтнуудын барилдаанд анх удаа үзүүрлээд буй. Д.Алтанцоож Үндэсний их баяр наадмаар хоёр удаа гурав давсан ч, улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон бөх.

Түүний хувьд 2024 онд болсон аймаг цэргийн цолтнуудын заалны барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ.

Энэхүү наадмын үзүүрт, Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь шалгарав. Тэрээр өнгөрсөн жил улсын цолтнуудтай өгөө, аваатай ноцолдож цолондоо багтахааргүй том барилдсан бөх юм.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн харьяат цэргийн арслан Б.Өлзийсайхан, Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.211.244
Бяртай бөхдөө