UBLife Logo
Newsfeed

Эмэгтэйчүүд Мартын 8-наар ямар бэлэг авах дургүй вэ?

Эмэгтэйчүүд Мартын 8-наар ямар бэлэг авах дургүй вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8 хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан эрчүүдийн MAXIM сэтгүүлийн газраас эрчүүддээ зориулан, эмэгтэйчүүд Мартын 8-наар ямар бэлэг авах дургүй вэ гэдгийг тодруулж өгчээ. Баяраар хайртдаа, эхнэртээ адлуулахгүйн тулд энэ мэдээг сайтар дагаж мөрдөөрэй.

Гадуур болон дотуур хувцас, гутал, цүнх

Хэзээ ч битгий дээрх зүйлсийг дур мэдэн бэлэглэж болохгүй гэж сэтгүүлийн газраас зөвлөж байна. Үнэтэй сайхан зүйл авлаа ч гэсэн хайрт бүсгүйд чинь эсвэл өнгө, үгүй бол хэмжээ, за тэгээд ер нь таалагдахгүй зүйл заавал гарч ирнэ. Тиймээс бүсгүйчүүд ч энэ өдөр ийм бэлэг битгий өгөөсэй гэж дотроо хүсдэг гэж байна.

Гал тогооны хэрэгсэл, сав суулга

Үнэнийг хэлэхэд ихэнх эмэгтэйчүүд хоол хийх дургүй гэдгийг мэдэх нь танд илүүдэхгүй байх. Гал тогоонд тэд аз жаргалтай инээн, хоол хийж байсан үе ард хоцорсон. Эмээ, ээж нар охиндоо “Хоол хийж сур. Үгүй бол хаягдана шүү” гэдэг цаг ч өнгөрсөн. Үүн дээр нь нэмээд хоолны хэрэгсэл бэлэглэвэл хайрт чинь цус харвах эрсдэлтэй. Үгүй бол та гурилын модоор цохиулах магадлалтай.

Фитнес клуб, спорт танхимын урилга, эрхийн бичиг

Та хайртыгаа царай муутай, хөвсгөр, махлаг гэж шууд нүүрэн дээр нь хэлж байгаатай л адилхан зүйл. Магадгүй бүсгүйн дотор төрсөн “Намайг муухай гэж боддог юм байна” гэсэн бодол нь арилахгүй удаж болох юм.

Бэлгийн цуглуулга

Та сайхан, гоё бэлэг хайж, Улаанбаатарын бүх дэлгүүрээр ороогүй гэдгийг чинь илтгэх бэлэг. Мартын 8-ны өдөр их дэлгүүрт ороод л бөөндөөд авчихжээ, сэтгэлгүй юм гэж тэр бодно.

Мөнгө хийгээгүй, захидал

Өөрийгөө түүний оронд тавиад үз. Чи зургаадугаар ангийн бацаан байж, бэлэг авч гээд төсөөл. Сүртэй дугтуйтай бэлэг аваад задалтал бөөн сэтгэлийн үгс. Хайр дурлал ч гэх шиг. Өөр юм байгаа болов уу гээд сэгсрээд ширхэг ч төгрөг гарч ирэхгүй бол ямар ч эмэгтэй гомдоно. Ямар таны сэтгэлийн үгээр дутаж байсан биш.

Бэлэг дурсгал

Хүүхэлдэй, дэвтэр, гар утасны гэр гэх мэт бэлэг бол хэнд ч хэрэггүй “хог” гэдгийг ойлгоорой.  Бараг тэр оройдоо таны бэлэг хогийн саванд хэютэж байх болов уу.

За ингээд бонус мэдээ хэлэхэд эмэгтэйчүүдийн 4 хувь нь ямар ч бэлэг авахыг хүсдэггүй гэж хариулжээ. Ийм сайхан эмэгтэй тантай таараагүй л бол та бэлгээ сайтар бодож байж авна уу. Сэтгэж чадахгүй байгаа бол бас нэгэн шпаргалк өгье.

Эмэгтэйчүүд Мартын 8-наар авах дуртай бэлгүүд

 Мөнгө (54%),

Цэцэг, чихэр (38%),

Үнэртэн, гоо сайхны зүйл (30%),

Шинэ компьютер, гар утас (22%),

Үнэт зүйл, алтан бөгж, ээмэг (21%),

Баярын өдрийн дэлгүүрийн барааны эрх (18%).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...