UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Хоолны хутганы “төрсөн өдөр”

Энэ өдөр түүхэнд: Хоолны хутганы “төрсөн өдөр”

1637 оны тавдугаар сарын 23-нд кардинал Ришелье амь насанд нь халдахаас сэргийлэн, хоол идэхэд хэрэглэдэг бүх хутгыг үзүүргүй болгохыг тушаажээ. Ингэснээр өнөөгийн хоолны хутга үүссэн түүхтэй.

Европын язгууртнууд тэр үед хоёр хутга ашиглан, зоог барьдаг байжээ. Сэрээ байгаагүй тул нэг хутгаа сэрээ шиг ашигладаг байв. Францын дээд зиндааныхан хэт болгоомжтой Ришельег дооглон инээж байсан ч дараагийн хаан буюу Людовик XIV 1669 онд хоолны ширээний ард хурц үзүүртэй хутга хэрэглэхийг хориглож, хоолны хутганы хэлбэрийг албан ёсоор хуульчилсан юм.

Ришелье нь Ромын католик сүмийн кардинал, Францын улс төрийн зүтгэлтэн. Улс орноо 1624 оноос 1642 он хүртэл удирдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.