29 настай Оливер Вижер өөрийн муур болох Финексийн хамтаар дэлхийг тойрон аялахаар шийдэж, машины дугуй худалддаг байгууллагаасаа гарчээ. Тэрээр өөрийн аялалыг баримтжуулан Инстаграм хөтөлж эхэлснээсээ хойш одоо нийт 1.8 сая дагагчтай болоод байгаа юм.

Оливер тус аяллаа ямар ч төлөвлөгөөгүй бас мөнгөгүй, харин ч бүр 10 мянган долларын өртэйгөөр эхлүүлсэн гэнэ.

“Чи жилд 150 мянган доллар оллоо ч арай ядан мөнгөө хүргэж байгаа мэт санагдана. Амьдрал ер нь л ийм байна. Би бас ганцаараа ажил амьдрал үнэхээр болохгүй байгаа гэж мэдэрдэг хүн биш байх. Хүмүүс энэ мэдрэмжээс эцэстээ залхаж, хичээнгүйлэн ажиллахаа ч больж, энэ бүхнээс холдох арга хайж байгаа гэж би бодож байна“ хэмээн тэр хуваалцжээ.

Тэр өөрт байсан бүх мөнгөө бэлэн мөнгө болгон авч, нэмээд завь худалдаж авчээ. Түүний аялал 2025 оны 4 сарын 30-нд эхэлсэн бөгөөд тэрээр хэдхэн хоногийн өмнө Хавайд амжилттай хүрчээ. Тэнд түүнийг дэмжигчид болон Оаху арлын удирдлагууд хүлээн авсан байна.

