UBLife Logo
Аялал

Анхны романтик аялалд тохирох 20 маршрут

Анхны романтик аялалд тохирох 20 маршрут

Зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалд гарах үе боллоо. Шинээр танилцсан, үерхэж эхэлж байгаа хосуудын хувьд анхны романтик аялал маш чухал байдаг. Магадгүй энэ аяллаас тэдний цаашдын ирээдүй шалтгаална. Тэдний романтик аялал хэр амжилттай байхыг Booking.com сайтаас үнэтэй биш, аюулгүй байдал, тав тух, дотносох, сэтгэгдэл, хэт олон жуулчнаас болж стресст орох магадлал бага зэрэг үндсэн хэдэн шалгуураар хэмжиж гаргажээ. Хамтдаа анх удаа холын аялалд гарна гэдэг харилцаагаа гүнзгийрүүлэх жинхэнэ шалгалт юм. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хамтдаа амьдрахад хэр тохиромжтой хос гэдгээ мэдэх гэж зориуд аялалд явахад бэлэн гэж хариулсан байна.

Энэхүү шалгуураар анхны романтик аялалд хамгийн тохирох газраар Италийн Гарда нуур шалгарчээ. Энэ нуурт хэт олон жуулчин ирээд байдаггүй тул стресс бага. Дотно харилцаа үүсэх, тав тух, амрах шалгуур дээр Гарда нуур 100 оноо авсан байна. Энэ нуур Италийн хойд хэсэгт орших бөгөөд Милан, Венец, Веронагаас очиход маш хялбар.

Гарда

Хоёрдугаар байрт Словенийн Блед нуур орсон байна. Үзэсгэлэнтэй байгальтай энэ нуур арлаараа алдартай.

Блед

Гуравт орсон Мароккогийн Эссауира залуу хосод үнэ хөлс хамгийн тохиромжтой газар гэгджээ. Энд далайн эрэг дээр амрахаас гадна ЮНЕСКО-гийн өвд багтсан эртний балгас үзэж, угаалга үйлдэж, ариусах ёслолд орох боломжтой.

Эссауира

Дөрөвдүгээр байрны Гитхорн тосгон Нидерландад байдаг. Энэ тосгонд дугуй, завиар л явж болдгоороо алдартай.

Гитхорн

Айргийн тавд Черногорийн Котор орлоо. Энд хосууд эртний цайз дээр гарч, далай тольдож болно. Мөн ЮНЕСКО-гийн өвд багтсан Хуучин хотоор зугаалж болох юм.

Котор

Романтик аяллын шилдэг 20 маршрут

1, Гарда нуур, Итали

2, Блед, Словени

3, Эссауира, Марокко

4, Гитхорн, Нидерланд

5, Котор, Черногор

6, Тулум, Мексик

7, Санторини, Грек

8, Амальфитан, Итали

9, Сейшелийн арлууд

10, Венец, Итали

11, Дубровник, Хорват

12, Куинстаун, Шинэ Зеланд

13, Чинкве-Терре, Итали

14 Верона, Итали

15, Киото, Япон

16, Марракеш, Марокко

17, Позитано, Итали

18, Мадейра, Португал

19, Занзибар, Танзан

20, Фарер арал, Дани

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...