UBLife Logo
Алдартан

Дуучин, жүжигчин Деми Ловато мөрөөдлийн хуримаа хийлээ

Ub.life
Ub.life
Дуучин, жүжигчин Деми Ловато мөрөөдлийн хуримаа хийлээ

Дуучин, жүжигчин Деми Ловато ба түүний сүйт залуу дуучин, ая зохиогч Жордан "Жутс" Лютес нар албан ёсоор гэрлэлээ. Хосууд 2022 оны нэгдүгээр сард Демигийн Holy Fvck цомог дээр хамтран ажиллахдаа танилцаж, хоёр жил болзсоны эцэст 2023 оны 12-р сард Жордан албан ёсоор гэрлэх санал тавьсан юм.

Өнгөрөгч ням гараг буюу 5-р сарын 25-нд АНУ-ын Калифорни мужид хосуудын гэр бүл, дотнын найз нөхөд, түүнээс гадна тэдний тэжээдэг 3 нохой ч мөн хуримын арга хэмжээнд оролцжээ.

Сүйт бүсгүй зузаан торгон даавуугаар урласан, корсет энгэртэй, сувдан цагаан Вивьен Вествудын даашинзаар гангарсан ба тэрээр "Vogue" сэтгүүлд "Би Вивьен Вествудын шүтэн бишрэгч, энэ даашинз надад онцгой мэдрэмж төрүүлж байгаа цорын ганц бүтээл." гэжээ. Харин сүйн бөгжний хувьд түүний сүйт залуу Жордан “Material Good” компанийн Тереза ​​Паникотой хамтран лийр хэлбэрийн алмаазан бөгжийг урлуулсан байна.

Мөн Деми ганц бие байх сүүлийн өдрүүдээ дотнын найзуудын хамт Лас Вегаст үдэшлэг хийн өнгөрүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.