UBLife Logo
Алдартан

Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч Б.Энхцэцэг "Алтан гадас" одонгоор шагнууллаа

Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч Б.Энхцэцэг "Алтан гадас" одонгоор шагнууллаа

Манай Ub.life мэдээллийн сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, нийтлэлч Батдоржийн Энхцэцэг өнөөдөр Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Тэрбээр Монголын сэтгүүлзүйн салбарт 30-аад жил ажилласан бөгөөд өдөр тутмын анхдагч сонины нэг “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Тэрбээр “Хийморьтой морин жилийнхээ босгон дээр “Алтан гадас” одон авлаа. Өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж байлаа. Гүн бишрэлт, төрт ёсныхоо өмнө зогсоод шагнуулсандаа туйлын баяртай байна. Хүний амьдралд тохиох ховор, гайхамшигтай мөч байдаг юм байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ, ах дүү нартаа, арыг минь бат даадаг хань, үр хүүхдүүдэдээ, ажлын хамт олондоо маш их баярлалаа. Залуу дүү нар, сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд уйгагүй хөдөлмөрлөж яваа цагт гялалзах өдөр заавал ирдэг шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Энхцэцэгийг “Хөрөг”, “Зурвас” номын зохиогч гэдгээр нь уншигч та бүхэн андахгүй билээ. Түүний “Хойд нутгийн гойд бүсгүй” хөрөг нийтлэлийг бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр сайтдаа нийтэлж, уншигчдадаа бэлэг барих болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна