UBLife Logo
Newsfeed

Лабубу тоглоом цуглуулагч нэг хоногийн дотор тэрбумтан болжээ

Лабубу тоглоом цуглуулагч нэг хоногийн дотор тэрбумтан болжээ

Өхөөрдөм царай, том, хурц нүд, сахилгагүй төрхөөрөө олон мянган хүний сэтгэлийг булаасан энэ жижигхэн тоглоом бол Лабубу билээ. Гэвч энэ тоглоом зөвхөн “хөөрхөн” байгаад зогссонгүй. Хувцас, загвар, цуглуулагч нарын ертөнцөд шинэ үеийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувирч, нэг эзнээ ганцхан хоногийн дотор тэрбумтан болгосон түүхээрээ дахин олны анхаарлыг татаж байна.

Тайвань улсад амьдардаг 26 настай цуглуулагч Зоу Ин нь 2020 оноос хойш Лабубу тоглоомын төрөл бүрийн цуглуулгыг худалдан авч эхэлжээ. Тэрээр зөвхөн “хөөрхөн учраас” цуглуулж байсан гэж ярьсан ч, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, ховор загваруудын үнэ тэнгэрт хадах болсноор түүний “хөөрхөн” хобби асар их үнэ цэнтэй хөрөнгө болон хувирчээ.

Хамгийн сүүлд болсон онлайн дуудлага худалдаанд Зоу Инийн 120 ширхэг Лабубу тоглоом бүхий цуглуулга нь нийт 10 сая юань (ойролцоогоор 1.35 тэрбум төгрөг)-ийн үнэ хүрч, дөнгөж нэг өдөрт л түүнийг тэрбумтны эгнээнд багтаасан байна.

Лабубу бол Хятадын POP MART компанийн Dimoo World ертөнцийн дүрүүдийн нэг бөгөөд “THE MONSTERS” цувралын гол дүр юм. Хязгаарлагдмал тоогоор гардаг, соёлын бэлгэдэл болсон тоглоомуудын үнэ анх 20-30 ам.доллараас эхэлдэг ч, цөөн тоотой, онцгой загваруудын хувьд хоёрдогч зах зээл дээр 1000, 5000, бүр 10,000 ам.доллар хүрэх нь бий.

NFT, криптовалют, үнэт цааснаас гадна цуглуулга болдог тоглоомууд улам бүр үнэ цэнтэй болж буй нь энэ явдлаар дахин батлагдлаа. Цуглуулагчдын хувьд зөвхөн хобби биш, ирээдүйн хөрөнгө оруулалт, санхүүгийн чөлөөт байдалд хүрэх нэг зам болж чадна гэдгийг Лабубугийн эзний түүх харуулж байна. Сүүлийн жилүүдэд Монголын залуусын дунд ч POP MART-ийн тоглоомууд, тэр дундаа Лабубу ихээхэн түгээмэл болж, олон хүн цуглуулдаг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.10.128
ЗОЧИН\54.169.12.35
шал утгагүй хоосон хөөрөгдөл үүсгэж байх юмаа