UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Сидней Свинитэй хамт усанд орох боломжтой болжээ

Ub.life
Ub.life
Жүжигчин Сидней Свинитэй хамт усанд орох боломжтой болжээ

Эрэгтэйчүүдийн бие арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dr.Squatch компани жүжигчин Сидней Свинитэй хамтран "Sydney’s Bathwater Bliss" нэртэй саван гаргажээ. Цөөн тоогоор гаргасан уг саванд Свинигийн биеэ угаасан ванны уснаас нэг дусал агуулагдсан гэдгээрээ онцлог бөгөөд зөвхөн 5,000 ширхэг үйлдвэрлэжээ.

Саван нь ой мод, далайн эргийн уур амьсгалыг санагдуулам үнэртэй гэнэ. Энэхүү хачирхалтай санаа өмнө нь Dr.Squatch компанитай хамтран хийсэн сурталчилгааны дараа интернет хэрэглэгчдийн асуулт, хариултаас үүдэн төржээ.

Бусад орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с аваарай.

Харин интернэт орчинд хэрэглэгчид энэхүү бүтээгдэхүүнийг зүгээр л худал зохиолтой маркетингийн арга гэж үзэн, шүүмжлээд зогсохгүй зарим нь OnlyFans платформтой холбож, өөрийгөө объектчилж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна хэмээжээ.

Тус саван нь 6-р сарын 6-наас эхлэн Dr. Squatch-ийн албан ёсны вэбсайтаар худалдаалагдах төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.