"Chucky(Child’s play)" киноны алуурчин Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 2025 оны 5-р сарын 27-нд 61 насандаа Лос Анжелес хотод таалал төгсжээ. Түүний зээ дүү Кейс Гейл уг харамсалтай мэдээг өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн ба түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.


Гейл 1963 онд Мичиганы Плейнвелл хотод төрж өсөн, жүжигчин болохын тулд 20-иод насандаа халаасандаа ердөө 41$-той Лос-Анжелес хот руу нүүн, 1986 онд "Нугас Ховард" кинонд анхны дүрээ бүтээж байжээ. Харин 2 жилийн дараа буюу 1988 онд алдарт Чакигийн дүрийг бүтээсэн юм. Уг киноны найруулагчаар Том Холланд ажиллаж, Крис Сарандон, Кэтрин Хикс, Алекс Винсент, Дина Маноф, Томми Свердлоу нар тоглож байжээ.

2023 онд Гейл насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг завдсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Лос-Анжелесийн цагдаагийн газарт шалгагдаж байсан бол нас барах үедээ ч мөрдөн байцаалтын шатанд байсан хэмээн LA Times сонинд нийтэлсэн байна.