UBLife Logo
Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг VII сарын 11-нд тэмдэглэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг VII сарын 11-нд тэмдэглэнэ

"Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн 7-р сарын 11-нд тэмдэглэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар баталлаа.

Улмаар энэ өдрийг өнөө жилийн 7-р сарын 11-нд анх удаа тэмдэглэхээр тогтов.

“Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Австри, Бахрайн, Бразил, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Венесуэл, Катар, Лесото, Марокко, Оросын Холбооны Улс, Португал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайланд, Турк, Япон, Бүгд Найрамдах Киргиз Улс, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өдгөө дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байгаа юм. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.