UBLife Logo
Эдийн засаг

Солонгосын компаниуд “Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна

Солонгосын компаниуд “Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна

“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компани өрсөлдөн санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering co.ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарчээ.

Зөвлөх баг нь ТЭЗҮ болон суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн цогц үйлчилгээ үзүүлж буй. Солонгосын “Духуа инженеринг” ХХК-иар ахлуулсан түншлэл Японы Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Улаанбаатар метро төслийг Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17200 зорчигч тээвэрлэхээр тооцсон байна. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар өсөж, иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарчээ.

Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатанд 6 улсын 27 оролцогч оролцож тендерийн материал ирүүлжээ. Тус нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Төслийн санхүүжилтийн шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх зэрэг ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.