Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлжээ. Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-нөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
