UBLife Logo
Эдийн засаг

Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Ub.life
Ub.life
Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Нийслэл хотод 2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт ажлаа эхлүүлэхээр болсон байна.  

Хурдны замыг ХонгконгийнХаоЮань групп” ХХК бүтээн байгуулж 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. 

Туулын хурдны зам, үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91, нийт 115 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлжээ. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.