Хүүхдийн нэрийг сонгоход зөвхөн эцэг эхийн хүсэл сонирхлоос хамаарахгүй, олон улсын хууль, соёл, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай болжээ. Зарим улсад тодорхой нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог ба тухайн нэр хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үздэгтэй холбоотой байна.

Дэлхийн өнцөг булан бүрт хориглогдсон хүүхдийн нэрс:
Япон: "Kirakira" буюу "гялалзсан" нэрсийг хориглосон. Жишээ нь: Pikachu, Prince, Devil, Jewel, Naruto гэх мэт. Энэ шийдвэр нь 1994 онд "Akuma" (Тамын элч) нэрийг хүүхдэд өгсөн явдлаас үүдэлтэй ажээ.
Швейцарь: Judas, Lucifer зэрэг шашны сөрөг утгатай нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог.
Герман: Lucifer, Satan, Lenin, McDonald
Шинэ Зеланд: King, Queen, Majesty, Lucifer, Sex Fruit
Мексик: Facebook, Rambo, Batman
Итали: Friday, Blue
Малайз: Snake, 007
Дани, Герман: Taylor, Ashley, Morgan, Jordan зэрэг нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог байна.
Эдгээр хязгаарлалт зөвхөн хууль зүйн шаардлага биш, тухайн нэрс хүүхдийг нийгэмд гадуурхагдах, доромжлуулах, сэтгэл зүйн дарамтад орох эрсдлээс сэргийлж буй явдал юм.
Хүүхдийн нэр ирээдүйд нь чухал үүрэг гүйцэтгэдэг тул шинэ хүнээ өлгийдөн авч буй эцэг эхчүүд нэр сонгохдоо утга учир, түүхийг судалж, тухайн нэр нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг шалгаж хариуцлагатай хандах нь зүйтэй билээ.