UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ баг

Чөлөөт бөх: ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ баг

АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюарк хотод ирэх есдүгээр сард Загреб хотод болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт боллоо. Есөн хос бөх халз барилдаж, эхэлж 2 ялсан бөхчүүд шигшээд сонгогдлоо. Тэдний ихэнх нь урьдчилсан шатны барилдаанаас тодорсон бол өнгөрсөн жилийн олимп, дэлхийн медальтнууд чөлөөлөгдсөн юм.  

Харин эрэгтэй 61 кг-д халз барилдаан долоодугаар сарын 14-нд болохоор хойшлогдлоо. Учир нь 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Виталий Оружев гэмтлийн улмаас барилдаж чадсангүй. Түүний өрсөлдөгч нь 2024 оны US Open тэмцээний аварга Жакс Форрест юм.

Олимпын хошой медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Дейк (86 кг) Захид Валенсид 5:3, 4:1 ялагдсан бол Янни Диакомихалис (70 кг) хасагдана гэж хэн ч таамагласангүй. Янни 18 настай Пи Дьюкийг эхний барилдаандаа 10:0 цэвэр ялсан. Хоёр дахь барилдаанд ч тэр 9:2 давуу явлаа. Гэвч хоёр удаа 4 онооны мэхэнд орж, эцэст нь 10:17 ялагдсан юм. Ингээд гурав дахь барилдаан Яннигийн хоёр онооны довтолгоогоор эхлэлээ. Одоо л шазруун залууг дарах нь гэтэл Дьюк 4 дэх минутад цэвэр дарж чадлаа. Дьюк Пенсильваны их сургуульд энэ жил элссэн гэнэ.   

Кайл Снайдер (97 кг), Спенсер Ли (57 кг) нар жиндээ ноён гэдгээ харуулсан бол Риал Вудс (65 кг), Дэвид Карр (74 кг), Леви Хейнс (79 кг), Трент Хидлей (92 кг), Уайетт Хендриксон (125 кг) нар анх удаагаа сонгогдлоо. Хендриксон өнгөрсөн гуравдугаар сард NCAA финалд олимпын аварга Гейбл Стивсоныг ялсан билээ.

57 kg: Спенсер Ли

65 kg: Реал Вудс

70 kg: Пижей Дюк

74 kg: Дэвид Кэрр

79 kg: Леви Хейнс

86 kg: Захид Валенси

92 kg: Трент Хидлей

97 kg: Кайл Снайдер

125 kg: Уайт Хендриксон

Эмэгтэй баг: Александрию Глод 72 кг, Одри Хименес (50 кг), Фелисити Тейлор (53 кг), Кристель Родригес (55 кг), Хелен Марулис (57 кг), Жаккара Винчестер (59 кг), Мейси Килти (65 кг), Адауго Нвачукву (62 кг), Кеннеди Блейдс (68 кг), Кайли Уолкер (76 кг).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.