UBLife Logo
Спорт

“Челси” багийнхан 50 мянган хоосон суудалтай Цэнгэлдэхэд тогложээ

“Челси” багийнхан 50 мянган хоосон суудалтай Цэнгэлдэхэд тогложээ

Клубүүдийн ДАШТ-ийг анх удаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь тив хоорондын ялгаа, заагийг тод томруунаар нээн харуулж байна.

Тухайлбал, даваа гарагт Английн “Челси” клуб эзэн орны “Лос Анжелес” багийнхантай тоглож, 2:0-ээр буулгаж авсан.

Атланта хотын “Mercedes-Benz” цэнгэлдэх хүрээлэнд өрнөсөн уг тоглолтод ердөө 22,137 үзэгч иржээ. Энэхүү цэнгэлдэх нь угтаа 71,000 хүнийг багтаах бололцоотой.

“Челси”-гийн дасгалжуулагч Энцо Мареска хэлэхдээ "Бидний тоглосон талбай бага зэргийн хачирхалтай санагдлаа. Бараг л хоосон Цэнгэлдэх угтлаа шүү дээ. Одоо яах вэ, дүүрэн бус үзэгчтэй талбайд тоглохдоо дасах л хэрэгтэй болж байна” гэсэн юм.

Тоглолтын өмнөхөн хамгийн хямд тасалбар 37 фунтийн үнэтэй байв.

“Челси”-гийн дэмжигчдийн тухайд, Лиам Делапын дебут гэсэн агуулгаар л уг тоглолтыг анхаарч сонирхсон байна.

Үзэгч цөөн байгаагаас үүдэн өргөтгөсөн хэлбэрээр явагдаж байгаа клубүүдийн ДАШТ-ийг хүмүүс тоохгүй байгаа юм биш үү гэх яриа ч хүчтэй тархаж байна.

“Челси” одоогоос 2 жилийн өмнө яг энэ цэнгэлдэхэд тоглож байсан. Премьер лигийн өмнөх нөхөрсөг тоглолтыг “Ньюкасл”-тай эл талбайд хийхэд 70 мянган тасалбар зарагдаж байлаа.

Тус хотын баг “Атланта Юнайтед”-ийг тоглох үед дунджаар 44,037 хөгжөөн дэмжигч энэ талбайд цугладаг байна.

Энэ тэмцээний нээлтийн тоглолт болох "Интер Майами", "Аль-Ахли" багуудын өрсөлдөөнийг 60,927 хүн гэрчилжээ.

Харин “Парис Сент-Жермен”, “Атлетико Мадрид”-ыг 4:0-ээр хожсон тоглолтод 80,619 үзэгч ирсэн. Гэвч бусад тоглолтуудын хувьд үзэгч хэтэрхий цөөн байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.