Испанийн “Барселона” багийн 17 настай од тоглогч Ламин Ямал ойрын хугацаанд өнгөрсөн улирлыг Ла лиг болон Копа дел Рэйн цомтой үдсэнийхээ гавьяаны амралтыг эдэлж байна.
Гэвч түүнийг 30 настай загвар өмсөгч Фати Васкестэй хамтдаа байж магадгүй гэсэн шуум олны анхаарлыг татлаа.
Саяхан инстраграмдаа нийтэлсэн хэд хэдэн зургаас нь тэднийг нэг газар, хамт байгаа болохыг Испанийн хэвлэлүүд анзаарсан байна.
Улмаар энэ тухай мэдээлэл Mundo Deportivo-гоор цацагдсан нь ийнхүү хүмүүсийг гайхашруулаад амжсан юм.
Ямал ирэх сард 18 насанд хүрнэ. Залгаад Ази тивийг зорих багийнхаа аялан тоглолтуудад нэгдэх юм.
