Энэ жил Даншиг наадмын тов наашилж, 6-р сарын 28, 29-ний өдрүүдээр Хүй 7 худагт явагдахаар болсон.
1640 онд анхны шангаа татсан Даншиг наадам хэмээх уламжлалт баяр наадмыг 2015 оноос ахин сэргээсэн нь энэ билээ.
Тэгвэл өнөө жилийн Даншиг наадамд цол олгохгүй агаад харин Нийслэлийн иргэдийн баяр болон Үндэсний Их баяр наадмын сорилго барилдааныг уг наадамтай хавсарч тэмдэглэнэ.Мөн энэ жилийн Даншиг наадмаар бөхчүүд цол, амжилтын эрэмбийн дагуу амлаж барилдах юм.
Даншгийн түрүү бөхийг 30 саяар, үзүүр бөхийг 20 саяар байлна.
Нэг давбал 150 мянга, хоёр давбал 200 мянга гэхчлэн шагналын сан өссөөр Их шөвөгт шалгарсан бөхчүүдэд 10 саяыг олгох ажээ.
