Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Миний “Тоттенхэм”-д хүчин зүтгэх гэрээний хугацаа дуусахад ердөө 12 сар үлджээ.
Хойд Лондонгийн багийнхан энэ зундаа амжиж түүнийг өндөр үнээр арилжах сонирхолтой байна.
Энэ завшааныг ашиглан Саудын Арабын “Аль-Ахли”, “Аль Кадсиах”, “Аль-Насср” гэсэн багуудаас Соныг авахаар шийдсэн 40 сая еврогийн саналыг “Тоттенхэм”-д ирүүлжээ.
Ирэх сард 33 насанд хүрэх Сон Хён Миний тухайд, өнгөрсөн улирлын Премьер лигт 7 гоол оруулсан. 2015-16 оны улирлаас хойших хугацаанд Премьер лиг дэх гоолын тоогоо хоёр оронтой тоонд хүргэж чадаагүй түүний анхны тохиолдол нь энэ болсон юм.
“Тоттенхэм” багийнхан наймдугаар сарын 3-ний өдөр Сөүл хотноо зочилж, “Ньюкасл”-тай нөхөрсөг тоглолт хийнэ.
Нутгийнхан нь шигшээ багийн ахлагчаа Сөүлд хүрэлцэн ирж, уг нөхөрсөг тоглолтод оролцоно гэсэн хүлээлттэй байгаа юм.
Сон Хён Мин 2015 онд “Байер Леверкузен”-ээс буурь сэлгэж, Лондонд анх газардсан. Тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд “Спөрс”-ийн ахлагч, гол тоглогчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, 454 тоглолтод 173 гоол оруулсан байна.
Түүнчлэн тавдугаар сард Европа лигийн финалд “Манчестер Юнайтед”-ийг хожсоноор Сон “Тоттенхэм”-ийн хамтаар анхны цомоо өргөж, энэ клубийн домог гэж хүлээн зөвшөөрөгдөх боллоо гэдгээ ам бардам хэлсэн билээ.
