UBLife Logo
Спорт

Габа: Тедди Ринер 35 настай ч 2028 оны олимп руу зүтгэж байна, тиймээс би ч гэсэн зогсохгүй

Габа: Тедди Ринер 35 настай ч 2028 оны олимп руу зүтгэж байна, тиймээс би ч гэсэн зогсохгүй

Францын жүдоч Жоан-Бенжамин Габа “Парис-2024” олимпод финалдаж, шуугиан тарьсан билээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болж, жилийн өмнөх амжилтаа тохиолдлынх биш гэдгийг нотолсон.

Та бүхэнд “Парис-2024” олимпын дараах түүний ярилцлагаас хуваалцаж байна.

Жоан-Бенжамин Габа хэлэхдээ “Би цаг үргэлж хүрснээсээ ч илүү хол руу тэмүүлдэг юм. Олимпын медаль маань надад дуусаагүй ажил бий шүү гэдгийг сануулдаг. Олимпын аварга болохын төлөө урам зоригтойгоор хичээхэд маань тусалдаг гэх үү дээ. Хэрэвзээ өнөөгийн хүрсэн амжилтадаа анхаарал хэтэрхий төвлөрүүлбэл урагшлахгүй. Харин би илүү урагшлахаар шийдсэн! Би Европын АШТ-д, Мастерс ангилалд, Их дуулгад, ДАШТ-д гэхчлэн бүгдэд нь түрүүлэхийг хүсч байна. Эдгээр зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр бэлтгэл хийдэг. Үнэндээ бол өөрийгөө олимпын медальтан болчихно гэж хэн л бодож зүрхлэх билээ. Төсөөлж чадаагүй амжилтадаа хүрсэн учраас миний өөртөө итгэлгүй байдал бүрэн өөрчлөгдсөн. Энэ бол замналын маань дөнгөж л эхлэл. Тедди Ринер 35 настай ч Лос Анжелесийн олимп руу зүтгэж байна шүү дээ. Тиймээс би ч гэсэн зогсолтгүй урагшлах ёстой” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.