UBLife Logo
Кино

“Single’s Inferno”-д дуртай бол таны анхаарлыг татах БОЛЗООНЫ энэ 4 шоуг үзээрэй 

Ub.life
Ub.life
“Single’s Inferno”-д дуртай бол таны анхаарлыг татах БОЛЗООНЫ энэ 4 шоуг үзээрэй 

Солонгосын хамгийн дуулиантай болзооны шоунуудын нэг бол “Single’s Inferno” гэдэгтэй маргах хүн үгүй биз. Эзэнгүй мэт арлын гүнд хайрын гурвалжин, дөрвөлжин харилцаа өрнөж, өрсөлдөөнт тоглоом, сонирхолтой, цочир үйл явдлууд гээд уйдаахгүй завгүй энэ шоу ямар ч үзэгчийг дэлгэцээс холдуулна гэж үгүй. Харин болзооны шоуны фэнүүдийн хувьд дараа нь ямар реалити шоу үзэх вэ гэж эргэлзэж байвал дараах 4 шоуг бид санал болгож байна. 

Too Hot to Handle

“Netflix”-ийн хамгийн өвөрмөц, халуухан реалити шоунуудын нэг. Үнэн сэтгэлийн хайранд үл итгэгч, удаан хугацааны харилцаанд байж үзээгүй 10 халуухан оролцогч нэг байшинд дөрвөн долоо хоногийн турш бие махбодийн хүслээ хойш тавьж, чин сэтгэлийн холбоо тогтоох “даалагавартай”. Бие биеэ үнсэх, тэврэх ч хориотой тэднийг гэвч төрөл бүрийн сонирхолтой сорилтууд хүлээж буй. Оролцогчид 100 мянган ам.долларын шагналын сантай шоуг эхлүүлэх бөгөөд дүрэм зөрчих бүрд энэ тооноос хасагдаж, тэдэнд өөрийгөө танин мэдэх, хайр дурлалын тухай эргэцүүлэх сэтгэл зүйн сургалтууд ордог нь үзэгчдэд ч сонирхолтой байдаг билээ. 

2020 онд гарч эхэлсэн тус шоу энэ жил 6 дахь улирлаа амжилттай дуусгаад байна. Сүүлийн улирлын зураг авалт Карибын тэнгисийн Туркс ба Кайкос арал дээр хийгджээ. 

*Шоуг Netflix-ээс үзэх боломжтой.

Тэнгисийн эрэг дээрх 24/7 

Хоёр улирлын турш монголчуудыг амралтын өдрийн орой бүр дэлгэцийн өмнө “уяж” чадсан уг шоуг энэ зун binge хийхэд яагаад болохгүй гэж? Бие махбодь, боловсрол, карьерын хувьд гэхчлэн тал бүрээр өөрийн орон зайг бүтээсэн залуус тэнгисийн эрэгт дотносож, дурлаж, нөхөрлөж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Тэдний өрсөлдөөнтэй бас хөгжилтэй даалгавруудыг үзэхэд хэзээ ч уйдахгүй бөгөөд сэтгэл хөдөлгөсөн мөчүүд ч реалити шоуны сонирхолтой нэг хэсэг. Орчин үеийн монгол залуусыг ойлгох, хайр дурлал, нөхөрлөл, дотно харилцааны тухай эргэцүүлэх, дуртай оролцогчоо “онилох”, дэмжих гээд үзэгч танд олон янзын сэтгэл хөдлөлийг энэ шоу өгнө. 

*Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны 2 улирлыг бүтнээр нь Юнивишн, LookTV-ээс үзэх боломжтой.

EXchange 

Хуучин хайртайгаа дахин учрах уу, эсвэл шинэ харилцаа сонгох уу? Солонгосын хамгийн их шуугиан тарьсан болзооны шоунуудын нэг “EXchange”-д салсан хосууд нэг дор амьдарч, хуучин хайр дурлалын дурсамж, уучлал, шинэ боломжийн зааг дээр хэрхэн шийдвэр гаргаж буйг харуулдаг сэтгэл хөдлөл, эргэлзээ дүүрэн цуврал юм. 

Шоуны оролцогчид бүгд өөрийн “Х” буюу хуучин найз залуу, бүсгүйтэйгээ нууцаар хамт оролцдог. Тэд шинэ оролцогчидтой танилцаж, дотносох эсвэл хуучин харилцаагаа сэргээх сонголтын дунд сэтгэл зүйн сорилтод ордог. Мөн энэ хугацаанд оролцогчид эксээ хэн болохыг бусдаас нууцалж, нөхцөл байдал дунд бие биетэйгээ дахин учрах эсэхээ шийддэг. 

“EXchange” шоу нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэж, зөвхөн шинэ болзооны талаарх төсөөллийг биш, өмнөх харилцаан дахь алдаа, гомдол, уучлалын сэдвүүдийг хөнддөгөөрөө бусад реалити шоунаас ялгардаг. Шоуны сүүлийн улирал 2024 онд дууссан бол энэ жил өмнөх оролцогчдоос түүвэрлэсэн “Another Beginning” нэртэй тусгай дугаар хийгдсэн. 

*EXchange шоуг LookTV-ээс монгол хэлээр үзэх боломжтой шүү.

Love Catcher 

Хайрыг сонгох уу, мөнгийг сонгох уу? Солонгосын реалити шоуны ертөнцөд өвөрмөц өнгө төрх нэмсэн “Love Catcher” нь хайр дурлалын болзоо болон “мафиа” тоглоомын стратегийг зэрэг хослуулсан сонирхолтой хийцтэй. Уламжлалт болзооны шоунаас ялгаатай нь, энэ шоу оролцогчдыг зөвхөн сэтгэл хөдлөлөөр бус, оюун ухаанаараа өрсөлдөхөд уриалдаг.

Шоуны эхэнд оролцогчид хоёр сонголт хийдэг:

  • Love Catcher буюу “жинхэнэ хайрыг эрэлхийлэгч”

  • Money Catcher буюу “мөнгөний шагналын төлөө тоглогч”

Царай зүс, бие хаа төгс, эрэгтэй эмэгтэй 10 оролцогч нэгэн байшинд 8 хоногийн турш хамтдаа амьдрана. Тэдний зарим нь хайраа хайж шоунд ирсэн бол зарим нь шагналын мөнгөний эзэн болохын тулд иржээ. Оролцогч бүр шоунд орж ирэхээсээ өмнө “хайр” эсвэл “мөнгө” гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь сонгон орж ирнэ. Ингээд 8 өдрийн турш нэг байшинд хамт амьдарснаар хос болох хүнээ сонгоно. Харин хос болохоор сонгосон хүн нь нэвтрүүлгийн эхэнд хайраас илүү “мөнгө”-ийг сонгосон бол мөнгө сонгосон тухайн хүн нь 50 сая воны эзэн болно. Нэг нэгнээ хосоо болгохоор сонгосон хоёр хүн нэвтрүүлгийн эхэнд ч мөн адил мөнгө биш “хайр” гэсэн сонголтыг хийсэн бол хамтдаа жаргалтай хосууд болно. 

Хайр + Мөнгө = Шагналын 50 сая воныг мөнгө сонгосон хүн нь авна  

Хайр + Хайр = Хосууд болно  

Мөнгө + Мөнгө = Хэн нь ч мөнгө авахгүй сална.

Хэрэв та хүний сэтгэл зүй, стратеги, хайр, итгэлцлийн талаар сонирхон боддог бол “Love Catcher” шоу таны анхаарлыг татах нь гарцаагүй.

*Зөвхөн LookTV-ээс “Love Catcher” шоуны бүх дугаараа нэг дор үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
-1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.