UBLife Logo
Спорт

NPC биш гэдгээ баталсан The Mongolz багийн тухай 30 баримт

NPC биш гэдгээ баталсан The Mongolz багийн тухай 30 баримт

Өчигдөр шөнө “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд цахиур хагалж, үзүүрлэсэн The Mongolz багийг шинжээчид, мэргэжилтнүүд, фэнүүд шагшин магтаж, гайхсаар байна.

The Mongolz баг тогтмол дээд түвшинд тоглодог, тэмцээн, уралдааны плей-оффт байнга шалгардаг. Тус багийн гишүүд бүгд чансаа өндөр, алдаа цөөхөн гаргадаг, хэзээ ч сэтгэлээр унаж, тоглолтоо хаядаггүй. Мөн бусад багаас илүү фэнүүдийг татах өвөрмөц ауратай баг юм. Тэд ярилцлага өгөөд, олон нийтийн сүлжээнд хашгараад байдаггүй. Гэхдээ тэдний тухай сонирхолтой баримт цахим  ертөнцөд бий.

Blitz – сайн шатарчин, К-Поп хөгжмийн фэн

● Blitz цахим спортод шилжихээсээ өмнө мэргэжлийн түвшинд шатар тоглодог байсан. ФИДЕ-гийн мастер гээд бод. Одоо тэр шатрын дэлхийн чансаанд 4174, Монголд 16 дугаар байрт бичигддэг.

● Blitz нэр нь ч шатартай холбоотой. Блиц шатар гэдэг нь 3-аас 5 минутын цагийн хяналттай түргэн шатрын тоглолтыг хэлдэг. Багийн ахлагчийн анхны баг нь “Checkmate” буюу “Шаг мад” нэртэй байлаа.

● Blitz шатар түүнд багийн ахлагчийн үүргээ гүйцэтгэхэд тус болдог гэж ярьсан. “Цахим спорт, шатар аль алинд нь өндөр IQ шаардлагатай. Тиймээс шатар надад CS тоглоход давуу тал авчирдаг. Хүнд үед зөв шийдвэр гаргах, стратегийн төлөвлөгөө гаргахад шатар тусалдаг. Шатарт хэдэн нүүдлийн цаадхыг харах хэрэгтэй. Би CS-д яг л ингэж тоглодог.

● Blitz Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн Рүжэг шүтдэг гэж фэнүүд нь таамагладаг. Учир нь түүний Steam, FACEIT-ийн автар нь Рүжэ.

● BLAST Paris Major тэмцээнд оролцохдоо тэр тун хачирхалтай сандал дээр сууж байлаа.

● Blitz Steamд зөвхөн CS, Dota 2 гэсэн тоглоомтой.

● Боксын спортод дуртай, The Mongolz багаа алдах юм байхгүй боксчинтой зүйрлэдэг. “Ингэж боддогийнхоо ачаар бид чөлөөтэй, хатуу ширүүн тоглож, өрсөлдөгчөө алдаан дээр нь унагаадаг” Шаргуу бэлтгэлийнхээ талаар тэр алдартай боксчин Марвин Хаглерийн “Торгон хөнжилд унтахад үүрийн 5 цагт босож, гүйхэд хэцүү” гэсэн үгээр эш татаж байлаа.

● Blitz бусад багийн ахлагч нараас ялгаатай. Ахлагч нар хашгарч орилоод, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж, багийнхнаа эрч хүчээр цэнэглэдэг бол тэр өөр. Шатарчин хүний хувьд үргэлж тайван. “Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлдэггүй, ялагдаад ирэхээр сэтгэлээр унадаг тийм тоглогчидтой хэзээ ч CS-д ялахгүй” гэж хэлдэг.

● Blitz бол тоглолтын CS-чатад хамгийн шилдэг мэдээлэл бичсэн тоглогч.

Mzinho – XinQ-гийн “ихэр”, ахынхаа оронд орсон

● Mzinho – бол Монголын тамирчин Bart4k-ийн төрсөн дүү. 2023 онд багийн бүрэлдэхүүн солигдоход ахынхаа оронд The Mongolz багт орсон юм.

● Astralis баг Кэдианыг багтаа авснаа зарлахад Mzinho “Миний GOAT тавтай морил” гэж жиргэж байлаа. Кэдиан түүнийг болон монголчуудыг 2023 онд шинэковууд гэж нэрлэж байсан юм.

● Mzinho-гийн Steam дэх нэр “no women until 2028”.

● Оросын “Кухня” цувралын гол дүрийн зургийг аватар дээрээ тавьж, оросуудын анхаарлыг татсан.

● Mzinho-г Хятадын алдартай цахим тамирчин, LGD багийн тоглогч асан XinQ-тэй байнга андуурдаг. Тэр өөрөө ч энэ талаар тоглоом хийж байсан удаатай.

Мэдээж анх удаагаа тааралдаад тэр хоёр зургаа авхуулсан.

● Хулганаа багаас бэлэглэсэн тусгай хайрцагт хийж, авч явдаг.  

● Шанхай мэйжор тэмцээний плей-оффт шалгарсныхаа дараа Mzinho “Эмээгээ л маш их санаж байна даа. Эмээ минь тэнгэрээс намайг хараад бахархаж байгаа гэж найдаж байна” гэж хэлж байлаа. Эмээ нь ах дүү хоёрыг тоглохыг нь дэмжиж, компьютер авч өгсний ачаар тэд мэргэжлийн тоглогч болсон юм.

Senzu – бяцхан шүтлэгтэй тоглогч

● Senzu-д бусад тоглогч шиг компьютер олдохгүйн зовлон байсангүй. Ээж нь архитектор хүн тул хүчтэй, сайн компьютер хэрэглэнэ. Ээж нь ажлаа хийгээгүй үед тэр CS тоглодог байжээ.

● Senzu – Кендрик Ламарын фэн. Зургийг нь аватар дээрээ тавьж, Шанхайн мэйжор тэмцээний хасагдах шатанд шалгараад олон нийтийн сүлжээнд Ламарын “They not like us” мөрийг тавьж байв.

● The Mongolz багаас өмнө олон улсын NKT багт байсан.

● 2020 оны хоёрдугаар сард аккаунтаа нээгээд нэг сарын дараа 10 дахь түвшинд орсон байв.

● Тэр шүтлэгтэй. Өдөр болгон ороо засан янзалж, хэрэв засахгүй бол ялагдана гэж үздэг.

910 – доточин, бага зэрэг эмо

● 910 – дота тоглогч байсан юм. 2021 он хүртэл MOBA-д Choker нэрээр тоглож байв.

● 910 бол том тэмцээний MVP шагнал авсан анхны монгол тоглогч. Yalla Compass 2024 тэмцээн.  

● Түүний CS дэх цаг дөнгөж 4000.

● Багийн ахлагч Blitz түүнийг “бага зэрэг эмо” гэж тодорхойлсон.

● 910 гэсэн нэрний утгыг нь олох гэж их зовдог. “Ес, арав” уу, “Ес, нэг, тэг” үү, эсвэл "Elo” гэсэн үг үү? Магадгүй ялагдах дургүйгээ илэрхийлээд “9 сумыг өрсөлдөгчдөө зориулаад сүүлийн сумаа өөртөө” гэж байгаа  ч юм билүү.

Techno4k – Call of Duty-д хайртай

● Techno4k – мөн шатарчин. Шатрын том биш ч гэсэн олон тэмцээнд орж байжээ. CS байгаагүй бол мэргэжлийн шатарчин болох байсан.

 

● “Techno4k заримдаа 3 найз охинтой гээд, заримдаа найз охингүй гэж ярьдаг. Би учрыг нь олдоггүй” гэж ахлагч Blitz хэлж байв.

● Techno4k – The Mongolz багийн тоглолтын дараа ярилцлага өгдөг цорын ганц тоглогч. Ганцаараа англи хэлтэй юм болов уу гэж үзэхээр үгүй. The Mongolz багийнхан бүгд англиар ярьдаг, зүгээр л ярилцлага өгөх дургүй.

●  Resident Evil, Call of Duty тоглох дуртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.255.246.62
Техно хүү КПопын шүтэн бишрэгч шүү. Техно ярилцлагаа өгөөд явж байсан зүгээр ухаалаг бас гоё хоолойтой. Хөөрхөн дүү нартаа амжилт хүсье
Tyloonoob\47.128.149.131
910 sanctity tei 1 bagt togloj bsn gedeeg