Сансарт цай тарих санаа нь хүн төрөлхтний сонирхлыг ихээхэн татаад байна. Их Британийн Кентийн Их Сургуулийн судлаачид “Europlanet” хөтөлбөрийн хүрээнд “Camellia sinensis” ургамлыг Сар болон Марс гараг дээр тарьж ургуулах анхны туршилтыг эхлүүллээ. Туршилтад ойролцоогоор 12 ширхэг цайны модлог ашиглах аж.
Туршилтыг сэрүүн температур, чийг, гэрэл зэрэг орчны нөхцөлд зориулан зохион байгуулж байгаа учир цайны модлог хэрхэн өсөж байгааг, аюултай perchlorate зэрэг хорт бодис ургамлын навчинд орж байгаа эсэхийг нарийн шинжилнэ. Төслийн гол үр дүнг 2025 оны есдүгээр сард танилцуулах төлөвтэй байна.

Энэхүү төсөл нь зөвхөн сансрын орчинд хүнс ургуулах хэрэгцээнд зориулагдаагүй бөгөөд хатсан, шавхагдсан элсэрхэг хөрсөнд ургац гаргах судалгаа нь дэлхий дээрх хөрсний доройтлыг бууруулахад ч хувь нэмэр оруулж болох юм.
Уг төсөл анх “цай тарих” гэсэн энгийн санаагаар эхэлсэн ч, сансар судлал, биотехнологи, экологийн шинжлэх ухаан зэрэг хэд хэдэн салбарыг нэг дор хамарсан онцгой, шинэлэг алхам болж байна. Ирээдүйд сансарт “гэрийн цай” уух тэр мөч мартагдашгүй, шинэлэг мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй.