UBLife Logo
Нийгэм

Улаанбаатарт эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

Ub.life
Ub.life
Улаанбаатарт эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх судалгаа сүүлийн найман сар үргэлжил, 90 байршилд их багтаамжийн зогсоол барих төлөвлөгөөг боловсруулжээ. Үүнээс эхний 40 байршилд зогсоол барих ажил эхлүүлэх юм.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бид өнөөдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 86 дугаар цэцэрлэг орчимд баригдах зогсоолын талбай дээр ажиллаж байна. Энэхүү зогсоол барих талбай сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байдаг учраас Баянгол дүүрэгт барих зогсоолуудаас хамгийн түрүүнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2500 ам.метр талбайтай энэ байршилд хувийн хэвшлийн компанитай хамтарч иргэдийн саналд нийцсэн автомашины зогсоолыг барина” гэв.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 120 мянган автомашин байдаг боловч нийт 37 мянга гаруй автомашины багтаамжтай зогсоолтой. Гурван машин тутмын нэгд нь зогсоол ногддог гэсэн үг. Тиймээс иргэдийн саналд үндэслэн үе шаттайгаар шаардлагатай зогсоолуудыг нэн түрүүнд барих хэрэгтэй. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Билэг” их дэлгүүр орчимд 2644 ам.метр талбай 2003 оноос хойш ашиглагдаагүй. Тухайн байршилд дээрээ ногоон байгууламжтай далд зогсоол хийх талаар хорооны иргэдийн санал, хүсэлт гарсан” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.