UBLife Logo
Спорт

Елдос Сметов хагалгаанд орлоо

Елдос Сметов хагалгаанд орлоо

Казахстаны алдарт жүдоч, олимпын аварга Елдос Сметов мөрний хагалгаанд оржээ. Мэс засал амжилттай болж өнгөрсөн байна. Тэрээр Италийн Ром хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Аварга ард түмэндээ хандан “Энхрий хайрт казах түмэн минь. Миний төлөө санаа зовсон, халамж тавьсан бүх хүнд баярлалаа. Тиймээ, би мөрний хагалгаанд орсон. Аллахын ачаар бүх юм сайхан болж өнгөрлөө. Олимпын өмнө л мөр болон бусад жижиг гэмтлүүд намайг зовоож байсан. Ингээд нэг мөсөн бүрэн эмчлүүлэхээр шийдлээ. Аллахын ачаар 2-3 сарын дараа бэлтгэлдээ орно гэж найдаж байна. Харин албан ёсны тэмцээнд ирэх жилийн эхнээс оролцож эхэлнэ. Намайг зодог тайлсан гэж яаран мэдээлж байсан хүмүүст хэлэхэд би татами дээр шар тэмдэг, нэртэйгээ гарах болно шүү” гэжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.