UBLife Logo
Спорт

Аутизмтай хөлбөмбөгчин Миддлтон-Пател “Евро-2025” тэмцээнд оролцоно

Аутизмтай хөлбөмбөгчин Миддлтон-Пател “Евро-2025” тэмцээнд оролцоно

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын АШТ 7-р сарын 2-27-ны өдрүүдээр Швейцарьт болох билээ.

Уэльсийн шигшээ багийнхан анх удаа том тэмцээнд хүч сорихоор болж, Англи, Франц, Нидерландын хамтаар “D” хэсэгт хуваарилагдаад байна.

Энэ шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хаалгач Сафиа Миддлтон-Пателийн тухайд, аутизмтай хөлбөмбөгчин гэдгээрээ олон залууст урам зориг, өөдрөг байдлыг илэрхийлж, өөрийн түүхээс уриалгахан хуваалцдаг нэгэн юм.

Өдгөө 20 настай тэрбээр “Манчестер Юнайтед”-ийн тоглогч билээ.

Уэльсийн шигшээ багийнхан 4-р сард Шведийн багтай 1:1-ээр тэнцэхэд тухайн тоглолтын шилдгээр Миддлтон-Пател нэрлэгдсэн юм.

“Евро-2025” тэмцээний хамгийн доогуур чансаатай багийн хаалгач тэрбээр багагүй сорилтуудтай нүүр тулах нь гарцаагүй байна.

Миддлтон-Пател 18 настайдаа аутизмтай гэж оношлогдсон. Үүнээс өмнө тэр өөрийгөө үргэлж л бусдаас ялгаатай хүн гэж мэдэрдэг байсан ажээ.

Тэрбээр хэлэхдээ “Би хөлбөмбөг тоглож байхдаа хэт сайн төвлөрдөг. Бэлтгэлийн талбайд байх хугацаандаа эсвэл тоглолтын үеэр юу ч сонсож чаддаггүй. Учир нь би энэ үеүдэд зөвхөн бөмбөгт л анхаарч байдаг юм. Харин өөрийн зүрхний цохилтыг бусад үеийнхээс илүү тод сонсдог. Хэрэвзээ би сэлгээнд сууж таарвал эсвэл олны дунд, зурагтаар хөлбөмбөг үзэхдээ бол хөгжөөн дэмжигчдийн чимээ, алга ташилтыг түүртэхгүй сонсдог юм.

Одоо хэлэх зүйлийг маань уучилж болгооно уу. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэнд маань миний хамгийн чухал зүйл. Заримдаа би талбайгаас зугтааж, чимээгүй өрөөнд ороод, хоёр минутыг ганцаархнаа өнгөрүүлэх хэрэгтэй болдог. Хэрэв үүнийг маань хоригловол бараг л долоо хоног хэртэй тарчилна байх. Би шүтэн бишрэгчиддээ хайртай ч гэсэн тэдэнтэй нүүр тулгарч уулзахаас үргэлж айдаг. Шалтгаан нь ердөө л тэд намайг хачин заримдаа бүүр эвгүй харчихаар шуудхан сөрөг утгаар хүлээгээд авчихдаг юм. Би маш их ядардаг. Ялангуяа хэвлэлийнхэн үргэлж л намайг онцлоод бусад хүн намайг хэтэрхий их сонирхоод эхлэх үед энэ асуудал бүүр ч хүндэрдэг” хэмээн ярьсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.