UBLife Logo
Кино

“Squid Game 3” ширүүн шүүмжлэгдсэн ч 93 орны чансааг тэргүүлсээр

“Squid Game 3” ширүүн шүүмжлэгдсэн ч 93 орны чансааг тэргүүлсээр

Netflix-ийн бүтээл “Squid Game 3” сүүлийн 4 өдөр хандалтаараа тэргүүлжээ. ТВ шоуны чансааг гаргадаг FlixPatrol сайтын мэдээлснээр тус цувралын гуравдугаар бүлэг БНСУ, АНУ, Япон, Их Британи, Франц, Герман, Бразил, Австрали, Марокко, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 93 орны чансааг тэргүүлсэн байна.

Хэдийгээр сүүлийн бүлэг гараад дэлхий дахинд хатуу шүүмжлэлтэй тулгараад байгаа ч үзэгчид үзсээр байгаа нь тус цуврал дэлхийн хэмжээний бүтээл гэдгийг харууллаа. The New York Times сонин сүүлийн бүлгийг “Маш нэгэн хэвийн дүрүүдтэй, тэдний үйл хөдлөлийг урьдчилан таамаглаж чадахаар хялбар байлаа” гэсэн бол The Hollywood Reporter “Netflix-ийн гол сенсаац гэгдэж байсан цувралын сүүлийн бүлэг үнэхээр санаанд хүрсэнгүй”, Variety “Шинэ баатруудгүй, хуучин талбайдаа болсон өрнөл нь урьдах ангиуд шигээ сэтгэгдэл үлдээсэнгүй” гэж шүүмжилсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.