Inspiring Asia 2025 бичил кино наадам нь кино уран бүтээлээр дамжуулан эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй Ази тивийн орон орны түүх өгүүлэгчид, нийгмийн өртөөлөгчдийг нэгтгэсэн платформ юм. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг наадамд энэ жил Монгол улсаас оролцох эрх анх удаагаа нээгдэж “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн дор бүтээл хүлээн авч эхэллээ.
Хэн оролцож болох вэ?
Нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй уран бүтээлчид, их дээд сургуулиуд, оюутан залуус, төрийн бус байгууллагууд гээд хэн бүхэнд наадмын үүд хаалга нээлттэй.
Ямар бүтээлээр оролцох вэ?
Уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 2-7 минутын бичил кино бүтээлээр оролцоно.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа
2025 оны 9-р сарын 10-ны өдөр
Сонгон шалгаруулалт
Уралдааны бүтээлийг “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” гэсэн хоёр төрөлд шалгаруулна. “Шилдэг бичил кино” төрөлд уралдаанд илгээсэн бүхий л бүтээл өрсөлдөх бол “Шилдэг төсөл” төрөлд бүтээлээр дамжуулан харуулсан залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй нийгмийн төсөл хөтөлбөрийг тодруулна.
Монгол улсаас илгээсэн бүтээлүүд дотоодын сонгон шалгаруулалтгүйгээр бүсийн уралдаанд оролцож цаашлаад шалгарсан бүтээлүүд Сингапур улсад зохион байгуулагдах Гранд Финалд ялагчийн төлөө өрсөлдөнө. Гранд финалд шалгарч, эцсийн шатанд өрсөлдөх эрхээ авсан оролцогчдын Сингапур улс руу зорчих, байрлах зардлыг наадмын хамтрагч байгууллагууд хариуцна.
Шагналын сан
“Шилдэг бичил кино” шагнал - 50,000 ам. доллар
“Шилдэг төсөл” шагнал - 100,000 ам. доллар
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон Inspiring Mongolia сошиал хуудсуудаар аваарай.
ОРОЛЦ, УРИАЛ, ӨӨРЧИЛ!