Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.16) нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
* Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх;
* Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох;
* Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун, дулаан хувцас, хүнс, анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх;
* Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.
Бэлтгэлээ сайтар базааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаарай.
