Он гарсаар улсын хэмжээнд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Үүнээс хамгийн их нь буюу 61 түймэр Дорнод аймагт бүртгэгдлээ. Дорнод аймгийн Халхгол болон Матад суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн болон БНХАУ-ын талаас нийт 215 хүн, 38 автомашинтайгаар оролцсон байна.
Үүнээс гадна Өвөр Монголд хилийн бүс дээр Монголоос гал түймэр орж ирэхээс сэргийлэн, гал сөнөөгчид бэлэн байдалд ороод байгаа гэнэ. ECNS агентлагийн мэдээлснээр одоо хил дээр БНХАУ-ын 2000 гал сөнөөгч байгаа ажээ.
