UBLife Logo
Спорт

Шведийн “од” Тара Бабулфатын дасгалжуулагчаар Азийн аварга Нами Набекура ажиллаж байна

Шведийн “од” Тара Бабулфатын дасгалжуулагчаар Азийн аварга Нами Набекура ажиллаж байна

Жүдо бөхийн 63 кг-ын жинд хүч сорьж байсан Японы Нами Набекура бол тод амжилттай тамирчин билээ.

Тэрбээр Азийн наадамд түрүүлж, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль атгасан бөх юм.

Их дуулга ангилалд гурвантаа манлайлсан төдийгүй мөнхүү ангиллаас 11 медальтай тамирчин.

2024 онд тамирчны замналаа өндөрлүүлсэн Набекура өдгөө Шведийн жүдогийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Түүний хувьд, Их дуулга ангиллын сүүлчийн хоёр түрүүгээ Улаанбаатарын Их дуулга тэмцээнээс авсан билээ. Харин одоо бол тэр Шведийн “од” олимп, ДАШТ-ий хүрэл медальт Тарад өөрийн арга, техникийг хуваалцаж байна.

Набекура “Би Тарад хичээл заадаг ч, давхар түүнээс суралцаж байдаг. Тиймээс өдөр бүхэн л сайхан туршлага болж үлдэнэ шүү дээ. Тэр бол авьяаслаг, оюун ухаан болон бие бялдрын хувьд өндөр түвшний тамирчин гэдэг нь маргаангүй. Гэвч одоо цагт өрсөлдөөн хүчирхэгжиж, бүх л тамирчдын ур чадвар ахисан байна. Тиймээс бид өмнөө байгаа бат бэх ханыг нэвтэлж гарах хэрэгтэй. Үүний төлөө л би энд ажиллаж байгаа юм. Японы тамирчид дасгалуудаа сайтар давтдаг, заримдаа хэдэн цагаар ч хамаагүй цуцалтгүй давтсаар л байна. Харин Шведэд бол бэлтгэл сургуулилалтын цаг хурдан дуусчихдаг юм. Японд дасгалжуулагч “Тэг, ингэ” гэж хэлсэн л бол гүйцэтгэнэ шүү дээ. Харин шведүүдэд яагаад сурах ёстойг нь тайлбарлах шаардлагатай болдог” хэмээн ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.