UBLife Logo
Спорт

Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Улсын Арслан боллоо

Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Улсын Арслан боллоо

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.

Хүчит 512 бөхөөс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр,  Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай нар энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү булаалдлаа. Өнөөдөр олон хүчтэй өрсөлдөгчөө тун уран барилдаж даваад байсан начин сайхан гар ачиж, Улсын наадамд түрүүллээ. Баянхонгор аймгаас 72 жилийн дараа наадмын түрүү аварга төрж байгаа нь энэ юм. Үзүүрлэсэн аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын Гарди цол хүртлээ.

Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд төржээ.

Э.Батмагнай 2019 онд аймгийн начин цол, мөн дараа жил нь аймгийн заан цолонд хүрч байв.

Тэрбээр 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Э.Батмагнай чөлөөт бөхийн төрлөөр:

2016 онд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл,

2017 онд Өсвөр үеийн УАШТ болон “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмаас алт,

2018 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл, Өсвөр үеийн УАШТ болон Залуучуудын УАШТ-ээс алт, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгө,

2019 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болон “Монголиа Опен” тэмцээнээс хүрэл, мөн Залуучуудын УАШТ-ий алт

2020 онд Залуучуудын УАШТ-ий алт, О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт,

2021 онд Залуучуудын УАШТ-ий алт,

2022 онд Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна.

Тэрбээр мөн 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. Тодруулбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.