Тулгар төрийн 2234, Их монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр болж байна.
Тус ойн Увс аймаг баруун бүс-2025 наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга 3, гарьд 1, заан цолтон 5 барилдана.
Үүнд: Дархан аварга Н.Батсуурь, Аварга П.Бүрэнтөгс, Аварга С.Мөнхбат, Гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Б.Серик, Д.Хүдэрбулга нар бүртгүүлжээ.