UBLife Logo
Спорт

Кёкүкайюү Ш.Далайбаатар: Илүү хурдан дэвших зорилготой байсан

Кёкүкайюү Ш.Далайбаатар: Илүү хурдан дэвших зорилготой байсан

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр есдүгээр сарын 14-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг хэлэлцэж, жюүрёод дэвших бөхчүүдийг танилцууллаа. Нийт таван бөх сэкитори болж байгаа дотор хоёр монгол бөх байна. Нагояд макүшитагийн зүүний нэгээс барилдсан Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар, макүшитагийн зүүний 3-т бичигдсэн Асахакүрюү Р.Жамъянтогтох нар Монголын цолтой бөхчүүдийн эгнээнд шилжлээ.

Оошима дэвжээний Кёкүкайюү бол Японы Биеийн тамирын их сургуульд одоогийн ёкозүна Ооносатотой нэг үед байсан.

Өнөөдөр тэрээр Оошима оякатагийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Кёкүкайюү “Нэг удаа 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй. Ер нь бол арай хурдан жюүрёод дэвших зорилготой байсан” гэж хэллээ.

Түүний багш Оошима ояката “Миний анхны цолтой шавь маань боллоо. 4 дэх даваагаа авахаас нь өмнө зүрх хүчтэй цохилоод, догдолж байлаа” гэжээ.

Кёкүкайюү Ш.Далайбаатар – 2000 онд төрсөн. 182 см өндөр, 153 кг жинтэй. Баянхонгор аймгийн уугуул. 2023 оны 11 сараас сүмо барилдаж эхэлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.