Германы Кёльн хотод болж буй "IEM Cologne 2025" CS2 тэмцээн наймдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. Өчигдөр хэсгийн аваргын төлөөх тоглолт болж, манай The Mongolz баг байнгын өрсөлдөгч Vitality-д 0:2 (13:5, 13:8) ялагдлаа.

Ингэснээр Vitality баг хагас шигшээд шалгарсан бол манай баг наймдугаар сарын 1-нд NAVI-тай тоглох боллоо. Хэрэв ялбал хагас шигшээд шалгарч, Spirit багтай өрсөлдөх юм.

Плей-офф
8-р сарын 1
Mouz – Furia /
The Mongolz – NAVI /
8-р сарын 2
Хагас шигшээ
Vitality – Mouz / Furia / ялсан нь
Spirit – The Mongolz / NAVI / ялсан нь