UBLife Logo
Дэлхий

Лаосын Ерөнхийлөгч Путинд хоёр заан бэлэглэлээ

Лаосын Ерөнхийлөгч Путинд хоёр заан бэлэглэлээ

ОХУ-д айлчилж байгаа Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан, бэлэг барилаа. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Петербург хотод хоёр заан бэлэглэж байгаагаа зарлалаа. Тхонглун Сисулит Петербургийн Багшийн дээд сургуулийг төгссөн хүн юм.

Петербург хот анх 1714 онд заантай болж байлаа. Тэр үед Персийн шах заан бэлэглэснийг эхлээд Астрахань хотод хөлөг онгоцоор авчирч, дараа нь хөлөөр нь нийслэлд авчирч байв. Гэвч харамсалтай нь гуравхан жил болоод заан утаанд хордож үхсэн юм. Хаант засгийн үед Петербургийн Царское Селод 14 заан тэжээж байжээ. 1911 онд Бетти хэмээх эм заан авчирсан нь 1941 онд Германы бөмбөгдөлтөөр амиа алдсан байна. 1954 онд Вьетнам улс Ленинград хотод хоёр заан бэлэглэсэн. Нэг нь 1982 он хүртэл амьдарсан нь Петербург хотын сүүлийн заан байлаа. Ийнхүү 43 жилийн дараа хот дахин заантай болох нь.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.