UBLife Logo
Дэлхий

Хятадын одод Бээжингийн үерт хохирогчдод тусалж байна

Хятадын одод Бээжингийн үерт хохирогчдод тусалж байна

Өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Бээжинд болсон их үерээр 30 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон билээ. Байгалийн гамшигт өртөгсдөд зориулан, олон алдартан хандив өргөж, тусалж байна.

Жеки Чан Бээжингийн хандивын санд нэг сая юань хандивласан. Мөн өөрийн сангаар дамжуулан, үерт өртсөн дүүргүүдэд майхан, дулаан хувцас, хүнс, цэвэр ус илгээжээ.

Ван Ибо 500 мянган юань өргөөд зогсохгүй, олон нийтийн сүлжээгээр дамжуулан, фенүүддээ уриалга гаргасан. Уриалгын дагуу цугласан 300 мянган юанийг хүүхдүүдэд хандивласан байна.

Ян Ми 800 мянган юанийн өртөгтэй аврах материал илгээсэнд хийлдэг завь, генератор байлаа. Тэрээр “Гамшиг хатуу ч гэсэн дэлхийд хайр байсаар байх болно. Энэ хайрын тусламжтайгаар бид гамшгийг даван гарч чадна” гэж бичжээ.

Энэхүү алдартнуудыг дуурайн, хандив өргөгчдийн тоо эрс өссөн байна. Зарим од өөрийн биеэр сайн дурын ажилд оролцох эхэллээ. Жишээ нь,  хоргодох газарт байнга очиж, орон гэрээ алдагчдыг сэтгэлээр дэмжиж байгаа гэнэ. Дуучин Хан Хун хамтлагтайгаа хамт байгалийн гамшигт хамгийн их өртсөн дүүрэгт очиж, эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа ажээ.

Хуан Сяо Мин Сяо Чжань, Чжао Ли Ин, Тун Ли Я, Чжу И Лун, У Лэй нар 4000 түргэн тусламжийн цогц бүтээгдэхүүн цуглуулж, Бээжин хотын захиргаанд өргөсөн байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.