2015 он солонгос поп хөгжмийн ертөнцөд олон сайн хамтлаг төрсөн он жил байлаа. Гэвч тэдний ихэнх нь 10 насны ой хүртлээ тайзан дээр байж чадаагүй. 2015 онд замналаа эхэлж байсан олон хамтлаг хэдийн тарсан байна. Зарим нь “зодог тайлснаа” зарлаагүй ч идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй, амралтын байдалд байсаар. Ингээд 2025 онд 10 насны ойгоо тэмдэглэх хамтлагуудыг танилцуулж байна.
TWICE
2015 оны аравдугаар сарын 20-нд анхны бүтээлээ танилцуулсан тэд одоо ч эрч хүчтэй хэвээр.
SEVENTEEN
Энэ хамтлаг 10 жилийн ойгоо тавдугаар сарын 26-нд шинэ цомгоор тэмдэглэсэн. Pledis Entertainment агентлагийн энэ хамтлагийн гишүүдийн нэгдмэл байдал, нөхөрлөл, тогтмол амжилт нь магтахаас өөр аргагүй.
DAY6
Бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт орсон ч хамтлаг 10 жил дуулсан хэвээр байгаа билээ.
OH MY GIRL
10 жилийн ойдоо зориулан тэд “Oh My” дуу гаргасан.
MONSTA X
Тэд тавдугаар сарын 14-нд 10 нас хүрсэн.
GFRIEND
2021 онд албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоосон ч 10 жилийн ойдоо зориулаад “Season of Memories” гэдэг цомог гаргасан.
iKON
Хамтлагийн лидер гарч, агентлагаа сольсон ч хамгийн нөлөөтэй хамтлагийн нэгд тооцогдсоор.
N.Flying
Тэгш ойгоо тэд “Everlasting” цомгоор мялаасан.
CLC
Ойгоороо шинэ дуу гаргахаар төлөвлөж байгаа.
DIA
Нэлээд хүнд зам туулж ирсэн ч охид цоглог хэвээр байгааг хараарай.
UP10TION
Сүүлийн үед идэвхгүй байгаа ч фенүүд нь үнэнч хэвээр үлдсэн.