UBLife Logo
Урлаг

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Эртний Египетэд (МЭӨ 2000 орчим он) буюу МЭӨ 300 жилийн өмнө хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйг мод, шавар, чулуу, даавуугаар хийдэг байсан. Эдгээр нь хүүхдийн тоглоом төдийгүй шашны болон ёс заншлын утгатай байсан аж. Зарим нь хувцас, гоёл чимэглэлтэй, үсийг нь утсаар хийсэн хүртэл байдаг байжээ. Харин орчин үеийн хүүхэлдэйн загвар 16-р зуунд Европт үүсжээ. Германд 13-р зуунаас шавар хүүхэлдэй, 15-р зуунаас модон хүүхэлдэй үйлдвэрлэж байсан бол Францад 16-р зууны үед загварлаг хувцастай хүүхэлдэй урлаж эхэлжээ. Тухайн үедээ тэдгээр хүүхэлдэйгээр ихэвчлэн баян айлын хүүхдүүд тоглодог байсан бөгөөд тоглоомын төдийгүй, соёлын болон боловсролын ач холбогдолтой байжээ.

Харин Монголд хэзээнээс хүүхэлдэй орж ирсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байлаа. Хятадаар дамжин шавар хүүхэлдэй, Оросоор дамжин одоогийн хүүхэлдэй орж ирсэн гэх таамаглал байдаг ч эдгээр нь батлагдахад хэцүү байв. Харин Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш судалгаа, археологийн малтлага хийж байх үеэр олдсон нэгэн сонирхолтой олдвор бол 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр ажээ.

Ингээд монголчууд ч хүүхэлдэйн эртний уламжлалтай гэх таамаг өрнөжээ. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 8-р сарын 12-нд “Монголын анхны хүүхэлдэйн үзвэр” үзэсгэлэнг нээхээр болжээ. Тус үзэсгэлэнг 8-р сарын 25-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Танхимд 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Энэхүү үзэсгэлэн урлаг судлалын шинжлэх ухааны салбар болон нийт сонирхогч өргөн олны хувьд төдийлөн урлагийн бие даасан салбар хэмээн анхаарлын төвд ордоггүй хүүхэлдэйн урлагийн салбарт шинэ хуудас нээж, уран бүтээлчдийг нэгтгэж буй бөгөөд монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжээ, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйн урлаг хэрхэн өвлүүлж, соёлын тээгч болж буйг харуулах зорилготой юм байна. 

Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.