Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Баттөрийн Батсуурь Энэтхэгийн “Ahmedabad Defenders” багт хүчин зүтгэхээр болсон байна.
Тус баг нь Энэтхэгийн лигийн хошой аварга агаад клубүүдийн ДАШТ-д оролцсон Энэтхэгийн анхны баг юм.
Б.Батсуурь өмнө нь Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират улсын лигт легионер тамирчнаар тоглож байсан.
