Өнгөрсөн Нагоя башёд ёкозүна Хоошёорюү гэмтэж, Ооносато 11 давсан тул Намрын тэмцээнд Ооносато анх удаагаа зүүн жигүүрт бөхчүүдийг манлайлах болно.
Сэкивакэ, комүсүбид дэвшихээр бөх бий ч сүүлийн үед гялалзсан сайхан амжилт гаргахгүй бол дэвшүүлэхгүй байгаа тул Дайэйшёо Нагояд барилдаагүй учир хоёр сэкивакэтэй үлдэх болов уу. Энэ нь Вакатакакагэ, Киришима. Тэгвэл макүүчи зиндааны дээд хэсэгт хоёр оронтой ялалт байгуулсан ч Такаясү, Аонишики хоёр комүсүби дээр тогтоно. Зуны тэмцээнд комүсүби дээр 6 давж, 9 унасан Такаясү Нагоя башё банцүкэд комүсүби хэвээр үлдэж байсан. Тэгвэл энэ удаа хариугаа барьж, 10 давсан ч бас комүсүби дээр нь үлдээх магадлал өндөр. Ингэхээр Тамаваши комүсүби бололгүй маэгашира дээр үлдэх юм. Түүнтэй хамт Аби начингуудыг тэргүүлнэ. Озэки цол горилдог байсан Дайэйшёо бүтэн өнжсөн тул маэгашира 7 хүртэл унаж, мөрөөдөл нь тун хэцүү болох шинжтэй.
Маэгаширагийн 15-аас түрүүлсэн Котошёохо 10 байр ахиж, маэгашира тавд, үзүүрлэсэн Күсано 7 байр ахиж, 6-д бичигдэх болно.
Маэгаширагийн 18-д Хитоши, Оошёоүми хоёрын нэг нь дэвших үү, Котоэхо дээд зиндаанд үлдэх үү. Чиёошёома, Эндо хоёр жюүрёод буух нь гарцаагүй.
Энэ банцүкэгээр дээд зиндаанд орсон бөхчүүд аравдугаар сард Лондонд болох тойргийн барилдаанд оролцох юм.
Намрын тэмцээний банцүкэ (Таамаглал)
Ооносато Ёкозүна Хоошёорюү
Котозакүра Озэки
Вакатакакагэ Сэкивакэ Киришима
Такаясү Комүсүби Аонишики
Тамаваши Маэгашира-1 Аби
Хакүохо М-2 Оохо
Атамифүжи М-3 Гоонояма
Вакамотохарү М-4 Хирадоүми
Котошёохо М-5 Ичиямамото
Оонокацү М-6 Күсано
Оошёома М-7 Дайэйшёо
Таканошёо М-8 Үра
Мидорифүжи М-9 Фүжинокава
Чюраноүми М-10 Кинбозан
Шёодай М-11 Такэрүфүжи
Роога М-12 Митакэүми
Мэйсэй М-13 Токихаяатэ
Саданоүми М-14 Асакоорюү
Шёонанноүми М-15 Тобизарү
Томоказэ М-16 Нишикиги
Рюүдэн М-17 Шиши
М-18 Хитоши