Жүжигчин Билли Боб Торнтон 70 нас хүрлээ. Тиймээ, тэр бол Анжелина Жолигийн хуучин нөхөр, Оскарын эзэн, Фаргогийн од, муу Санта ч сайн жүжигчин билээ.

1995 оны үед Бобыг хүмүүс мэддэг ч дундаж жүжигчин гэж тооцогддог байв. Ингээд тэр өөрөө зохиолоо бичиж, найруулаад, Sling Blade киноны гол дүрд тоглоод од жүжигчдийн эгнээнд хүчээр орж ирсэн юм. Оскарын шагнал ч авсан.


Торнтон 6 удаа гэрлэсэн. Жүжигчин Синда Уильямс, модель Пьетр Доун Черняк, алдарт Анжелина Жоли гэх мэт. Жоли тэр хоёр 20 насны зөрүүтэй байсан ч 2000 оны эхээр олныг ихэд гайхуулдаг байв. Тэд нэг нэгнийхээ цусыг хийсэн хүзүүний зүүлттэй байлаа. Одоо Торнтон Конни Энгландтай гэрлэсэн. Тэд нэг охинтой.

Tres Hombres хамтлагт гоцлол дуучин байв.

2004 онд Холливудын Алдрын гудамжинд одтой болсон.

Торнтон Английн “Ливерпуль” багийг шүтдэг. Хамгийн хайртай хот нь Парис.

Тэр нисэхээс айдаг. Мөн эртний эдлэлээс эмээдэг байна.

Торнтоны судсаар ирланд, итали, индиан цус гүйж байгаа.
