Энэ зуны хамгийн хүлээлттэй байгаа киноны нэг “Уэнсдей” Лондонд нээлтээ хийлээ. Тус цувралын хоёрдугаар бүлэг энэ сарын 6-наас эхлэн Netflix дээр гарч эхэлнэ. Шинэ бүлэг маш харанхуй, аймаар байх болно гэж шинжээчид үзэж байна.
Гол дүрийн жүжигчин Женна Ортега нээлтийн ёслол дээр ирэхдээ тун өөрчлөгдсөн байсан нь кино сонирхогчдын анхаарлыг татсан.
Нэг хэсэг нь түүнийг кинэ бүлгийн үйл явдалтай холбоотой дүрээ хувиргаж гэж таамагласан бол зарим нь амжилтгүй гоо сайхны мэс заслын золиос болжээ гэж бичжээ.
Жүжигчин бүсгүй одоогоор энэ хов живд хариу өгөөгүй байна.
Хоёрдугаар бүлэгт охины адал явдлаас гадна тэдний гэр бүлийн харилцаа, нууц илрэн гарах юм. Мөн Леди Гага дүр бүтээсэн билээ.
