Хэдэн жилийн өмнө цахим ертөнцийг доргиосон даашинзыг санаж байна уу? Нэг хэсэг нь даашинзыг хар хөх өнгөтэй гэж, нөгөө тал нь алтан шар гэж маргалдсан. Ийм “илбэтэй” зураг цахим орчинд маш олон бий. Ийм зураг бидний сонирхлыг татдаг шалтгаан нь жирийн сонирхлоос гадна хүмүүс өөрийнхөө сэтгэл зүйн талаар жаахан ч гэсэн юм мэдэх хүсэлтэй байдагт оршино.

Хартфордшир их сургуулийн сэтгэл зүйч Ричард Уайзман 19-79 насны 300 хүний дунд энэ талаар судалгаа явуулжээ. Оролцогч болгонд 4 зураг үзүүлж, тэдний хариултаар хэн гэдгийг нь тодорхойлсон байна.
“Нугас уу, туулай юу”

Эхлээд нугас харсан хүмүүс: Сэтгэл зүйн байдал тогтворгүй. Гаднын бага зүйлийг ч хүндээр хүлээж авдаг.
Эхлээд туурай харсан хүмүүс: Олон нийтэч. Тэд зохион байгуулалттай, урт хугацааны төлөвлөлт хийдэг.
“Рубин ваар”

Эхлээд хүний нүүр харсан хүн: Маш анхааралтай, мэдрэмжтэй. Шинэ, сонирхолтой юм болгонд дуртай.
Эхлээд ваар харсан хүн: Сэтгэл зүйн хөдөлгөөн ихтэй. Шийдвэр гаргахдаа зөв, бурууг тунгаан шүүхгүй мэдрэмждээ найдаг.
“Залуу бүсгүй юу, настай эмээ юу”

Эхлээд залуу бүсгүйг харсан хүмүүс: Тогтворгүй хүн. Тодорхой зүйл байхгүй, шийдвэргүй, сандарч тэвдсэн зантай.
Эхлээд настай эмэгтэйг харсан хүмүүс: Логик сэтгэлгээтэй. Ямар нэг зүйлд их бодож байж, шийдвэр гаргадаг.
“Морь уу, далайн хав уу”

Эхлээд далайн хав харсан хүн: Мэдрэмждээ найддаг. Абстракт сэтгэлгээтэй, олон даалгавар зэрэг хийж чаддаг.
Эхлээд морь харсан хүн: Логик сэтгэлгээтэй. Ямар ч ажлыг дарааллын дагуу их анхааралтай хийдэг.