Gen Z буюу “Generation Z” үед 1997-2012 оны хооронд төрсөн залуус багтдаг. Бүхий л үеийнхний адил тэд ч бас өөрсдийн гэсэн хэл ярианы онцлогтой, нэр томьёололтой. Тиймээс та бүхэнтэй шинэ үеийн залуустайгаа ойлголцоход туслах, тэдний өдөр тутмын амьдралдаа өргөн ашигладаг 10 "slang" буюу англи үг хэллэгийг хүргэж байна.
1. Slay

Утга: Ямар нэг зүйлийг онцгой сайн гүйцэтгэх, гайхшируулах, сайхан харагдах
Хэрэглээ: “She totally slayed her presentation” - Өнөөдрийн танилцуулгаа ч тэр үнэхээр мундаг хийсэн шүү .
2. Lit

Утга: Гайхалтай, сэтгэл хөдөлгөм, зугаатай, хөгжилтэй, догь
Хэрэглээ: “This party is lit!”- Энэ үдэшлэг ч янзтай болж байна даа.
3. Bet

Утга: За, тэгье , зөвшөөрч байна, болж байна
Хэрэглээ: “You want to grab pizza after class? - Bet!”- Хичээл тараад пицца идэх үү? -Тэгье!
4. Ghost

Утга: Ямар нэгэн тайлбаргүйгээр хэн нэгэнтэй харилцаагаа таслах
Хэрэглээ: “He ghosted me after our first date, so rude!”-Тэр залуу анхны болзооныхоо дараа гэнэт алга болчихсон, үнэхээр бүдүүлэг!
5. Mood

Утга: Одоогийн сэтгэл санаа болон нөхцөл байдал
Хэрэглээ: “Feeling stressed about exams? Big mood.”- Шалгалтаас болоод стрессдэж байна уу? Би ч гэсэн.
6. Salty

Утга: Өчүүхэн зүйлсээс болж уурлах, бухимдах
Хэрэглээ: “I lost the game to my friend. That's why I'm just a little salty about it.”- Би найзтайгаа тоглоод хожигдчихсон. Тийм болохоор би бага зэрэг бухимдалтай байна.
7. Snatched

Утга: Ямар нэгэн зүйл эсвэл хүн өө сэвгүй, гайхалтай сайхан, дур булаам, загварлаг харагдах
Хэрэглээ: “Her outfit for the party was snatched.”- Түүний үдэшлэг дээр өмссөн хувцас дур булаам, загвар байсан шүү.
8. Flex

Утга: Материаллаг эд хөрөнгө, ур чадвар, амжилтаа бусдад гайхуулах
Хэрэглээ: “He was flexing his new car on social media all day.”- Өдөржин л тэр шинэ машинаа сошиал орчинд гайхууллаа.
9. Tea

Утга: Сонирхолтой мэдээлэл, хов, цуу яриа, нууц
Хэрэглээ: “Spill the tea! What happened in the class?”- Яриарай! Ангид юу болсон гэнэ ээ?
10. Simp

Утга: Дурласан хүнээ өөртөө татахын тулд маш олон зүйлийг хийдэг, дурласан нэгнээ хэт их ихээр анхаарах
Хэрэглээ: “Don't be a simp. She's clearly not interested in you.” - Түүний араас гүйхээ боль. Тэр ч чамайг угаасаа сонирхохгүй байгаа.
Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг