UBLife Logo
Эрүүл мэнд

Тархиа хөгжүүлэхэд тань туслах 10 дасгал

Тархиа хөгжүүлэхэд тань туслах 10 дасгал

Тархи бол хамгийн залхуу эрхтэн гэж та хаа нэгтээ сонсож байсан болов уу. Тэгвэл энэ залхуу хэдий ч хамгийн ухаалаг эрхтнээ хэрхэн зөв ажиллуулах, ирээдүйд хэрхэн зөнөглөхөөс сэргийлэх талаар бодож үзсэн бол анхаарлаа та нааш нь хандуулаарай. Энэ удаад бид танд “тархиа хөгжүүлэхэд тань туслах 10 дасгалыг” санал болгож байна.

1. Шүдээ байнга нэг ижил гараараа бус нөгөө гараараа угаагаарай

Байнгын давтагддаг зүйлээс өөр зүйл хийх нь таны тархийг маш сайн хөгжүүлдэг.

2. Өдөр тутмын хэв маягаа өөрчлөх: хэвшмэл дадлаасаа өөр дадал хэвшүүлэх гэж оролдоорой

www.wellable.co

Жишээлбэл өглөө босоод шууд ороо хураадаг бол эхлээд ус уухыг хэвшүүлэх гэх мэт. Энэ нь таны мэдрэлийн системийг сэргээхэд тустай.

3. Хүнснийхээ жагсаалтыг тэмдэглэлгүй  цээжлэх

4. Тооны машин ашиглалгүйгээр тоо бодох.

Жишээлбэл 15353-2876=12477 гэх мэт.

5. Иог, тай чи зэрэг тархи ба биеийг хамтад нь идэвхжүүлдэг спортын төрлөөр хичээллээрэй. Эдгээр нь тархины мэдрэлийн системийг хамраах тустай.

6. Сонин хачирхалтай асуудалд шийдэл олох

Жишээлбэл “Хэрэв хүн шувуу шиг далавчтай бол Улаанбаатарын хот төлөвлөлт хэрхэн өөрчлөгдөх вэ?” гэх мэт төсөөллийн асуудал тавиад шийдэл бичих. Эсвэл “гэнэт зомби гарч ирвэл бид хаашаа зугтах вэ?” гэх мэт.

7. Өөр хэл дээр бодох

Хэрэв та солонгос хэл сурч байгаа бол өдөрт 5 минут зөвхөн солонгосоор бодохыг оролдох. Танин мэдэхүйн уян хатан байдлыг сайжруулахад энэ дасгал тустай.

8. Үнэр тогтоох, таних

Нүд боож янз бүрийн үнэр (кофе, жүрж, саван гэх мэт) нэрлэх. Дараа нь хэд хоногийн дараа дахин үнэртүүлж ямар үнэр байсныг санах. Тархийг сэргээж амраадаг.

9. Үлгэрийг өөр өнцгөөс нь зохиох

Улаан малгайт by © 2025, Scott Gustafson.

Жишээ нь ямар нэгэн үлгэрийг эсрэг дүрийнх нь өнцгөөс бичиж үзэх эсвэл үлгэрийг үргэлжлүүлэх гэх мэт. Энэ нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай.

10. “Reverse day” буюу эсрэгээр хийх нь

Uno reverse card

Жишээ нь өгүүлбэрийг ар талаас унших, зургийг толинд эргүүлж харах, кинонд (дууг нь хааж байгаад) дуу оруулж үзэх гэх мэт.

Эдгээр дасгалууд нь IQ-ийн дэд чадваруудыг (ой санамж, логик, бүтээлч сэтгэлгээ, хэлний ур чадвар, төсөөлөл) идэвхжүүлэхэд тань танд тусална.

Эх сурвалж: энд дарна уу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.