UBLife Logo
Кино

Фото: Жармуш буюу Венецийн кино наадам өндөрлөлөө

Фото: Жармуш буюу Венецийн кино наадам өндөрлөлөө

Энэ сарын 6-нд Лидо арал дээр 82 дахь удаагийн Венецийн кино наадам албан ёсоор өндөрлөлөө. Наймдугаар сарын 27-нд эхэлсэн тус наадамд Оскар шагнал авах магадлалтай олон бүтээл өрсөлдсөн юм.

Гол шагнал болох “Алтан арслан”-г АНУ-ын найруулагч Жим Жармуш “Father Mother Sister Brother” (Дүрүүдэд - Том Уэйтс, Кейт Блашетт, Сара Грин) киногоороо хүртлээ.

Жим Жармуш

Харин “Мөнгөн арслан” шагналыг 2024 онд буудуулж амиа алдсан палестин охины тухай “The Voice of Hind Rajab” кино авлаа. Кинонд охины Палестины Улаан хавирган сар нийгэмлэгт залгасан утасны жинхэнэ бичлэгийг ашиглажээ. Нээлтийн дараа үзэгчид 22 минут тасралтгүй алга ташин зогссон байна.

Каутер Бен Хания, “The Voice of Hind Rajab”

Шилдэг найруулагч – Гол дүрд нь Дуэйт Жонсон тоглосон “The Smashing Machine” киноны найруулагч Бенни Сэфди шалгарав.

Бенни Сэфди

Италийн Тони Сервилло (“La grazia”, найруулагч Паоло Соррентино), Хятадын Шинь Жилэй (“The Sun Rises on Us All”, найруулагч Цай Шанжун) нар тус бүр шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн шагналыг авсан байна.

Тони Сервилло
Шинь Жилэй

Шилдэг кино зохиол - Валери Донзелли, Жиль Маршан ( “À pied d'oeuvre”)

Валери Донзелли

Шүүгчдийн тусгай шагнал - Жанфранко Рози (“Under the Clouds”)

Жанфранко Рози

Марчелло Мастрояннигийн нэрэмжит шагнал - Луна Ведлер (“Silent Friend”)

Луна Ведлер

Луижи де Лаурентисийн нэрэмжит шагнал – Настя Коркия, (“Короткое лето”)

Настя Коркия

Хаалтын ёслол дээр тус наадмыг олон жил ивээн тэтгэсэн, энэ сарын 4-нд насан эцэслэсэн, алдарт загвар зохион бүтээгч Жоржио Арманид хүндэтгэл үзүүлжээ.

Найруулагч Луи Гаррель
Модель Алессандра Амброзио
Шүүгчийн комиссын гишүүн Маура Дельперо
Жим Жармуш, Тони Сервилло
Найруулагч Жюлия Дюкурно
Жүжигчин Адель Экзаркопулос
Жүжигчин Эмануэла Фанелли

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.